Санаагийн он дарааллын хуанли, нэгэн эмэгтэйн амьдрал...

 

Дөнгөж төрсөн САНАА... Ээжийнхээ хүлээсэн баярт  баясал нэмж чарлан гарсан ч,  шар нь арилахгүй зөндөө удаж, шөнө ч унтахгүй үргэлж уйлсаар л  зовоогоол эхэлждээ ээжийгээ, би

1 настай САНАА... амталж хийсэн хоолыг нь энгэрээрээ дүүрэн асгаж, шээ баа ч гэхгүй пял нял хийтэл өмдөндөө гаргасаар л болоогүй хамар луугаа хог чихэж, ханиад томууны сургаар туссаар мөн л зовоосоор л тэр нэгэн ээжийг...

5 настай САНАА... нөгөө л мээмээ хөхсөн хэвээрээ.. гоо сайхан хөхийг нь унжсан сарьс шиг болтол жамирсаар л ... өшөө тэгээд цахилгаантай цамц авахуулна ааа гэж дэлгүүрийн шалыг хувцасаар угаан зовоосон хэвээр л...

1-р ангийн САНАА... худлаа ярьдаг зан нь арилаагүй, дугуйландаа явлаа гэж гараад ангийнхаа Өнөрөөгийнд өдөржин тоглож, орой болоход нөгөө л ээж нь айл айлаар асуун барин хайж, ганц үр нь яачив сэтгэл шаналан зовсоор л ...

6-р ангийн Санаа... Сагсан бөмбөг хөөж, найз нөхөдөө гэсэн л хүн... гудамжаар амьсгалж гудамжинд өссөөр л ... нэг л өдөр тамхи үнэртүүлэн орж ирсэн...

-миний охин эртхэн иржээ.. санаа зовох юм ээж нь.. өө юу вэ чи тамхи татаа юу... үгүй ээ найзууд татаад утаа нь шингэжээ... Буруу хүмүүсийг дагаж буруу хүн болох вий гэж түгшсээр л ... Нөгөө эмэгтэй өтөлсөөр л ...

10-р ангийн Санаа.... Нэг л их сонгоны ангийн мундаг сурагч, эдийн засагч болох тухай ярьсан бие тоосон этгээд, Хонхны баяр, зугаалга цэнгээн, дэгжин даашинз, ганган цүнх, мөнгө мөнгө. 3 хоног зугаална, багшгүй бас эцэг эхгүй зугаална....

- Санаа минь ээ цаана чинь одооны хөвгүүд чинь айхтар болцон хамаагүй энээ тэр гэж архи дарс уув аа... томоотой яваарай.. охин минь...

3-н хоногийн зугаалгийн ул мөр 3 сарын дараа гарч гэдэс томорсон охин нь гэртээ суун сургууль соёлгүй ч үлдэх вий гэсэн бодлоор 3 хоног тарчилжээ... тэр эмэгтэй...

Их сургуулийн Санаа... Ийм ном, тийм ном, энэ хичээл чухал, тэр багш айхтар, бүх зүйлд мөнгө хэрэгтэй мөнгө мөнгө мөнгө.... өдөр би дандаа л хуушуур идэж байна. энэ янзаараа байвал ходоодгүй болж дуусах нь...  үхлээ хатлаа.. Сарнай шинэ куртик авчээ би гэтэл нөгөө л хуучинтайгаа... бла бла бла мөнгө мөнгө...

Мөнгө тарьдаг Ижий минь ажлынхаа хажуугаар жижиг лангуутай болж, аавтай сайдан муудан Санаадаа мөнгө зөөсөөр л ... алдхан бие нь атийсаар л....

Шинэхэн ажилчин Санаа.... Салбарын баярын өдөр, хамт ажиллагсдын төрсөн өдөр, эмэгтэй эрэгтэй баярын өдөр,,, 365 хоногийн 366-д нь шоу цэнгээний мөрийн хөтөлбөртэй, шөнө дөлөөр сэмхэн орох гэж гуйван түчигнэх согтуу Санаа...

- хөөрхий охин минь ямар гээчийн ажилд орчихов доо.. ийм хүн байгаагүйсэн. түрүү сарын цалингаараа цахилгааны мөнгөө төлөлцөх болов уу.. өөртөө нэг юм аваад наачихаасай гэсэн эхийн цайлган бодол хөвөрсөөр л... ирэхгүй уддаг тэр л шөнүүдийн уртад Бяцхан САНААгийн нялхын зургыг үзэн үзэн сэтгэлээ тайтгаруулсаар ...

Архаг ажилчин Санаа...

- Удахгүй гэртээ харьна аа охин нь. тайлан төлөвлөгөө, сургалт семинар, танайд ер очиж амжихгүй нээ. таны дансанд хэдэн төгрөг хийсэн, та 2 зүгээр биз дээ.. аавтай нэг яриатахий.. аа юу гэнээ дарга дуудлаа за баяртай эргээд залгий... дүүд дүүд дүүд... тэгээд л таг. энэ САНАА минь зүгээр байгаа ойрд ер харагдсангүй.... 2 буурал хоол цай төхөөрсөөр завгүй охиноо зөндөө хүлээхийм доо....

 

Амьдралын уртад цаг хөвөрсөөр л.. цаг биш бид хөвөрсөөр л ...

нэг л мэдэхэд миний ээж маргаашийн 2009.11.05-ны өдөр 57 насыг хүрлээ дээ... энэ эмэгтэйн сүүлийн 28 жилийн амьдралд САНАА хүүхний нэмсэн зовлон зөндөө дөө зөндөө...баярлуулсан баяр цэнгэл нь гарын 5 хуруу л болов уу даа...

Нэмсэн зовлонгоо жоохон ч гэсэн нимгэлж, ээжийгээ сайхан баярлуулна аа... охин нь...

 

Хараад л байх нээ нас ахих тусам аа...
  Та 3 настай байхдаа яадаг байснаа санаж байна уу. би лавдаг санадагийм... Гэрээс гарлаа хамгийн ойрхон, хамгийн гүнзгий, хамгийн том шалбааг руу гүйгээд туулчихдаг байсын...
"Хараад л байх нээ нас ахих тусам аа..." цааш унших »
Өнөөдрийн өнгө-Цахлай
  Салхины аясаар бүүвэйлэгдэх жижигхэн завь
Намрын тэнгисийн долгионд цохигдон
"Өнөөдрийн өнгө-Цахлай" цааш унших »
ЧАМД бас ЧАМД... хөөе бас чамд ш дээ... хүүхэн ээ...
Жаахан загвардая тэхх үү охид оо.. Хотын гудамж, охидын дэгжин алхаа.... Stella McCartney

"ЧАМД бас ЧАМД... хөөе бас чамд ш дээ... хүүхэн ээ..." цааш унших »
Хамгийн хайр булаам нь чи байлаа....
ичээд байна ш дээ. би,... ингээд шууд дарчихымуу айн...
"Хамгийн хайр булаам нь чи байлаа...." цааш унших »
Өдрийн сэтгэгдэл-1
Өнөөдрийн зураг... ламбугайд бас НАЯК байгаа хэхэ.. Nike...
"Өдрийн сэтгэгдэл-1" цааш унших »
Нийт Блогчдын болон блог мэддэгүүдийн анхааралд ингэнэээ...
Эрхэм нөхдийн амар амгаланг айлтгая.
Спорт мандтугай, Биеийн тамир мандтугай,
"Нийт Блогчдын болон блог мэддэгүүдийн анхааралд ингэнэээ..." цааш унших »
Нэг их баяр баясгалангийн хажуугаар асгарах нөгөө юу....
    Идэр наснаас эхлэн өдийг хүртэл эрхэм та хичнээн төгрөгөөр сэтгэл ханамжийн баталгаа авч байсан бол... тэр гэхдээ худалдан авсан баяр баясгалан мөн үү...
"Нэг их баяр баясгалангийн хажуугаар асгарах нөгөө юу...." цааш унших »
Таньд зориулсан соёлын цаг ш дээ...
миний дурлан үздэг байсан нөгөө 25 хүүхэд чинь гараад өгчихжээ..яасын "universe best song" гээл нэг хэсэг галзуураал байсан даа....  Одоо харин "Зүрхэнд гэрэлтэх од" гээл орой бүр зурагтаар үзэээл байгаа биз ээ.. шинэхэн сайхан кино бүтээл болсон бололтой...
"Таньд зориулсан соёлын цаг ш дээ..." цааш унших »
Халуун өвөр хийгээд.. мансуурам бүлээн амьсгал...
    Ээжийнхээ халуун өврөөс эрхлэн боссон.... цайгаа аргадуулан уусан... Үүнийг ид, ахиад нэг халбагд гэж өмнө минь бүлтэгнэх ээж  хөөрхөн харагдсан... гэрээс гарсан...   өглөөний  нар сайхнаар бас халуунаар ээсэн...
"Халуун өвөр хийгээд.. мансуурам бүлээн амьсгал..." цааш унших »
Ягаан шил минь хаана байна.
Ягаан амьдрал, хөөрхөн дэлхийг яаг энэ нүдээрээ л харчихдаг байсансан .../Анугийн дуунаас иш татав уу яав.. АНУ-д майр дуртай хүн... /
"Ягаан шил минь хаана байна." цааш унших »
Нохойн хүсэл.... шарлалтын тухай жоохон...
  Булууны яс гэснээс .. машинд дайруулсан нохойтой тааралдсан.. түүнийг өрөвдөж гунигласан.. хаанаас ч билээ сонсоход  сайн хүн нохой болж төрөөд дараа төрөлдөө хүн болж төрдөөөг гэж.. тэр үг их бодогдсон...
"Нохойн хүсэл.... шарлалтын тухай жоохон..." цааш унших »
(Нийт: 284)
 




Powered by