Санаагийн он дарааллын хуанли, нэгэн эмэгтэйн амьдрал...

 

Дөнгөж төрсөн САНАА... Ээжийнхээ хүлээсэн баярт  баясал нэмж чарлан гарсан ч,  шар нь арилахгүй зөндөө удаж, шөнө ч унтахгүй үргэлж уйлсаар л  зовоогоол эхэлждээ ээжийгээ, би

1 настай САНАА... амталж хийсэн хоолыг нь энгэрээрээ дүүрэн асгаж, шээ баа ч гэхгүй пял нял хийтэл өмдөндөө гаргасаар л болоогүй хамар луугаа хог чихэж, ханиад томууны сургаар туссаар мөн л зовоосоор л тэр нэгэн ээжийг...

5 настай САНАА... нөгөө л мээмээ хөхсөн хэвээрээ.. гоо сайхан хөхийг нь унжсан сарьс шиг болтол жамирсаар л ... өшөө тэгээд цахилгаантай цамц авахуулна ааа гэж дэлгүүрийн шалыг хувцасаар угаан зовоосон хэвээр л...

1-р ангийн САНАА... худлаа ярьдаг зан нь арилаагүй, дугуйландаа явлаа гэж гараад ангийнхаа Өнөрөөгийнд өдөржин тоглож, орой болоход нөгөө л ээж нь айл айлаар асуун барин хайж, ганц үр нь яачив сэтгэл шаналан зовсоор л ...

6-р ангийн Санаа... Сагсан бөмбөг хөөж, найз нөхөдөө гэсэн л хүн... гудамжаар амьсгалж гудамжинд өссөөр л ... нэг л өдөр тамхи үнэртүүлэн орж ирсэн...

-миний охин эртхэн иржээ.. санаа зовох юм ээж нь.. өө юу вэ чи тамхи татаа юу... үгүй ээ найзууд татаад утаа нь шингэжээ... Буруу хүмүүсийг дагаж буруу хүн болох вий гэж түгшсээр л ... Нөгөө эмэгтэй өтөлсөөр л ...

10-р ангийн Санаа.... Нэг л их сонгоны ангийн мундаг сурагч, эдийн засагч болох тухай ярьсан бие тоосон этгээд, Хонхны баяр, зугаалга цэнгээн, дэгжин даашинз, ганган цүнх, мөнгө мөнгө. 3 хоног зугаална, багшгүй бас эцэг эхгүй зугаална....

- Санаа минь ээ цаана чинь одооны хөвгүүд чинь айхтар болцон хамаагүй энээ тэр гэж архи дарс уув аа... томоотой яваарай.. охин минь...

3-н хоногийн зугаалгийн ул мөр 3 сарын дараа гарч гэдэс томорсон охин нь гэртээ суун сургууль соёлгүй ч үлдэх вий гэсэн бодлоор 3 хоног тарчилжээ... тэр эмэгтэй...

Их сургуулийн Санаа... Ийм ном, тийм ном, энэ хичээл чухал, тэр багш айхтар, бүх зүйлд мөнгө хэрэгтэй мөнгө мөнгө мөнгө.... өдөр би дандаа л хуушуур идэж байна. энэ янзаараа байвал ходоодгүй болж дуусах нь...  үхлээ хатлаа.. Сарнай шинэ куртик авчээ би гэтэл нөгөө л хуучинтайгаа... бла бла бла мөнгө мөнгө...

Мөнгө тарьдаг Ижий минь ажлынхаа хажуугаар жижиг лангуутай болж, аавтай сайдан муудан Санаадаа мөнгө зөөсөөр л ... алдхан бие нь атийсаар л....

Шинэхэн ажилчин Санаа.... Салбарын баярын өдөр, хамт ажиллагсдын төрсөн өдөр, эмэгтэй эрэгтэй баярын өдөр,,, 365 хоногийн 366-д нь шоу цэнгээний мөрийн хөтөлбөртэй, шөнө дөлөөр сэмхэн орох гэж гуйван түчигнэх согтуу Санаа...

- хөөрхий охин минь ямар гээчийн ажилд орчихов доо.. ийм хүн байгаагүйсэн. түрүү сарын цалингаараа цахилгааны мөнгөө төлөлцөх болов уу.. өөртөө нэг юм аваад наачихаасай гэсэн эхийн цайлган бодол хөвөрсөөр л... ирэхгүй уддаг тэр л шөнүүдийн уртад Бяцхан САНААгийн нялхын зургыг үзэн үзэн сэтгэлээ тайтгаруулсаар ...

Архаг ажилчин Санаа...

- Удахгүй гэртээ харьна аа охин нь. тайлан төлөвлөгөө, сургалт семинар, танайд ер очиж амжихгүй нээ. таны дансанд хэдэн төгрөг хийсэн, та 2 зүгээр биз дээ.. аавтай нэг яриатахий.. аа юу гэнээ дарга дуудлаа за баяртай эргээд залгий... дүүд дүүд дүүд... тэгээд л таг. энэ САНАА минь зүгээр байгаа ойрд ер харагдсангүй.... 2 буурал хоол цай төхөөрсөөр завгүй охиноо зөндөө хүлээхийм доо....

 

Амьдралын уртад цаг хөвөрсөөр л.. цаг биш бид хөвөрсөөр л ...

нэг л мэдэхэд миний ээж маргаашийн 2009.11.05-ны өдөр 57 насыг хүрлээ дээ... энэ эмэгтэйн сүүлийн 28 жилийн амьдралд САНАА хүүхний нэмсэн зовлон зөндөө дөө зөндөө...баярлуулсан баяр цэнгэл нь гарын 5 хуруу л болов уу даа...

Нэмсэн зовлонгоо жоохон ч гэсэн нимгэлж, ээжийгээ сайхан баярлуулна аа... охин нь...

 

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-11-04 19:15:30
Яагаад ч юм сэтгэл аймаар хөдөлөөд сүүлийн хэсэг өгүүлбэрүүд урсаад л өнгөрдөг гэнэ ээ.. ээжийнхээ талаар би л бичихгүй бол хэн бичихсэн билээ.. миний шаргалхан ээж шүү дээ...
2. Хэлтэрхий | 2009-11-04 19:32:18
Ээжд нь төрсөн өдрийн мэнд хүргьеээ
3. *САЙХАН САНАА* | 2009-11-04 19:35:36
Баярлалаа.. хэлтэрхий.. баяр жаргалын хэлтэрхий биш бүхэл хэсгийг барьж аваад шидсэн гэж ойлголоо шүү ..
4. nominarisha | 2009-11-04 19:40:43
eejtei baix saixan eejid ni bayr xurgie
5. Жиргээ | 2009-11-04 19:41:33
Saixan xuuxniixee xuurxun eejid ni tursun udriin bituunii mend!

Chamaas xuurxun bna shuu....kkk
6. Жиргээ | 2009-11-04 19:43:06
Eej chini nambalag, saixan xun xaragdaj bna, urt nasalj,udaan jargaj, Sanaagiin 3 alag uriig toiruulan suux boltugai!
7. Жиргээ | 2009-11-04 19:44:19
Xush chi odoo xezee mamatai bolox xun be ain

ter deer bgaa olon Sanaanii etsest blogchin Sanaa-g bichixee martjee
8. *САЙХАН САНАА* | 2009-11-04 19:45:58
Номин-баярлалаа.. зөндөө их..

Жиргээ-харин тэх битүүрч амжихгүй ээ ажилсаг ээж маань өнөөдөр их ажилтай байсан доо..

Жиргээ ахиад гуруун хүүхэд гэнэ үү.. хэхэх.. харин манай ээж 3 битий хэл 4н ч хүүхэд харчихаар харагдаад байгааз... хэхэ ингээл нөгөө зовоохгүй гэсэн хүн чэн.. ...гээд л эхэлдэг байхгүй юу..
9. Жиргээ | 2009-11-04 19:51:49
yun 4 peeeeee!

xediidee mamalsan oxin be chi, buu xudal yari l daa!
10. *САЙХАН САНАА* | 2009-11-04 19:53:09
хэхэхэ... ирээдүйн төлөвлөгөө задаллаа ш дээ чодооо...
11. gorzook | 2009-11-04 19:53:29
Eejid ni bayariin mend hurgeye! Sanaa chi ter huurhun eejiig baga zovoo ain. Hurdhan shig zeeg ni unerluulj bayarluul. Hehe
12. amor | 2009-11-04 19:53:41
хөөрхөн ш дэ, адилхан 2 шар бүсгүйчүүл..
ижийдээ энэ дэлхийгээс том хайртай гэж хэлээрэй!
13. *САЙХАН САНАА* | 2009-11-04 19:58:35
Горзоок- угаасаа ахын охин ачаа үнэрлэцэн эмгээ шүү.. би ч тэгжаагаалллл .. дүфф дүфф

амор-шар биш шаргал шүү... дэлхийгээс том гэхээр ээж харин энэ САНАА эрүүл үүү гэх болуу..
14. Nini | 2009-11-04 20:00:51
Ээжид нь төрсөн өдрийн мэнд хүргэе. Урт наслаарай. 6 хүүхэд ч хараад өгчихөөр настай юм байна оо. Чи л хурдан гаргаадахвал
15. amanjinka | 2009-11-04 20:01:38
ижийд тань төрсөн өдрын мэнд хүргье

аан тийм сайн уу хө
16. Жиргээ | 2009-11-04 20:03:04
Gorzook
za za jirgee chi amaa l daa, xamaagui nuuts zadallaashd, Sanaa xuuguuchee
17. *САЙХАН САНАА* | 2009-11-04 20:04:25
Нини-хэхэ.. одоо бүүр 6 хүүхэд.. хэхэ.. баярлалаа эгээ..

ама-сайн уу сайн сайн.. баярлалаа...

жиргээ-хаха ганцаараа яриад л галзууроол
18. amanjinka | 2009-11-04 20:07:07
НААД ЧИНЬ ДЭМИЙРЦИЙНМӨӨӨ ХЭ ХЭ



САЙН САЙН ХӨ ОНЦ САЙН СУУГААА
19. Жиргээ | 2009-11-04 20:13:18
Amaa namaig neg gants demiiruulchvee, xexexe
20. amanjinka | 2009-11-04 20:17:41
ЗААА НЭГ ГАНЦ Л ТЭГЛЭЭЭ Ш ДЭЭЭ ХЭ ХЭ
21. Жиргээ | 2009-11-04 20:29:28
Sanashka, amraltiin zurag-9-d xaruud atvaazaar duuren bii shuu

Amaa: ovooshd, xezee...kkk
22. apabst | 2009-11-05 00:21:58
ээжид чинь төрсөн өдрийн мэнд хүргье.
23. SSunday | 2009-11-05 06:59:17
Ээж нь ид залуу насан дээрээ яваа хүн байна аа. Ээжид нь төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ. Та ухаантай охинтой сайхан ээж байна аа.
Санаа дүү үүх түүхээ товч бөгөөд тодорхой сайхан бичжээ, хэхэхэ.
24. *САЙХАН САНАА* | 2009-11-05 09:08:25
**

АМА, жиргаа 2-ыг илгасав...

Арабст-баярлалааа...

ССандээ эгээ-нэх гос магтаад гарчиж..
25. nekee | 2009-11-05 09:28:39
Гүүээ бас ч яахууээ он тооллоо мартаагүй бна гэдэг чэн одоо хурдан нэг юм гаргуул таарна даа тэгээд чи гологдоно хо хо
26. Absolute | 2009-11-05 10:29:20
сайхан л бичлэг байна.ингэхэд чи ямар ажил хийдэг юм асуугаад ч хариулахгүй бх дөө тэ
27. Absolute | 2009-11-05 10:30:55
яг мартаад гарч байна шдээ Ээжид чинь төрсөн өдрийн мэндийг хүргий уламжилчихна биздээ
28. *САЙХАН САНАА* | 2009-11-05 11:53:46
Нэкээ- харин гаргийш дээ..

абсо-би мэдээлэл холбооны салбарын хүн ш дээ..

ахиад абсо-баярлалаа.. уламжилна аа.. манай нэтийн танилууд таньд баяр хүргэж байна аа гэж ирээл ...
29. LuZa | 2009-11-05 12:11:32
Ижий нь үүнээс урт насалж ач зээ нартаа чигсэн ингээл санаа зовж суух байхөөөө

Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжид нь
30. lover_girl | 2009-11-05 12:15:17
Төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайхан ээжийн сайн охион.
31. *САЙХАН САНАА* | 2009-11-05 12:19:47
Лузза-баярлалааа

лаавар-сайхан ээжийн бас сайхан охин гэчүүл ч хэхэхэхэ
32. molor | 2009-11-05 12:27:39
ёстой хөөрхөн бичсэн бна. нээрээ л тээж төрүүлсэнээсээ хойш хоромхон ч амарч үзээгүй сэтгэл ганцхан ээжид л бдаг бх даа. тэр сэтгэлийг төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор хувааж үзвэл ч... бурхан минь
33. ЗББ (зочин) | 2009-11-05 12:34:13
хэзээ хөнжил хөвсөлзүүлж бүсгүй хүн болсон болоо . энэ мөчлөгийг гээчихээ юү дээ.

Ижийнхээ өврөөс гарч эр хүний өвөрт орсон үе гээд ч юм уу
34. leo | 2009-11-05 12:36:46
ЭЭЖИД НЬ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД

ЧИ БИД ЭЭЖИЙНХЭЭ САНААГ МӨН Ч ОВОО ЗОВООЖЭЭ ХЭ ХЭ
35. *САЙХАН САНАА* | 2009-11-05 12:52:52
Молор- харин тэх.. манай ээж 2-хүүхэдтэй тэгээх р тэгээл 30-аад жил үзэж таржээ..

ЗББ- хаха.. гуцоо гцу

Лео- харин тэххх.. ээждээ хайртай л ууг нь.. даанч хайрлаж амжихгүй явахын
36. Өвлийн өвөө anjigai | 2009-11-05 19:59:15
хөөрхөн тэмдэглэл байна шүү.
37. teddy (зочин) | 2009-11-05 21:14:22
oo bi hamgiin suuld bolloo barag..sanaa eejid chin bayriin mend hurgey..bi bainga unshdag ch bichih zav bdguimaa
38. m2 | 2009-11-05 21:42:00
Ухаарсанд чинь ээж нь хэмжээгүй баярлаж байгаа даа. Ээжид нь төрсөн өдрийн мэнд хүргэж, ухаалаг үрсийнхээ ач буяныг эдэлж яваарай гэж хүсэн ерөөе!
39. Mendee | 2009-11-06 09:18:33
5. Жиргээ | 2009-11-04 19:41:33
Saixan xuuxniixee xuurxun eejid ni tursun udriin bituunii mend!

Chamaas xuurxun bna shuu....kkk
ter odoo unen helchih shig bolloo gesen,
sogtuu sanaa mongoliin zlauuchuudiin niitleg dur torh,
gehdee sanaa oorchlgodoj chadsan bna. iim hun olon bgaasai gej bodoj bna
40. Эмбий | 2009-11-06 13:41:54
сайхан үе шат дамжлагатай бичсэн байна. Аж жаргал хүсье
41. *САЙХАН САНАА* | 2009-11-06 17:57:15
анжгай ах баярлалаа..

Тэддий бас баярлалаа

М2-сайхан тэмдэглэсэээн.. гэр бүлийн баяр шиг л болчлоо..

мэндээ-харин төххх..

Эбмий-тэгэж үү.. баярлалаа
42. Б.Бямбаханд | 2009-11-07 18:43:55
Сайхан зүйл бичсэн байна. Хүн өөрийнхөө туулсан замыг санан дурсаж ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй.
43. Оогий | 2009-11-07 19:02:27
ээж гэдэг хүн агуу шүү.
44. ЗОРИГТ8 | 2009-11-08 13:23:56
Ээжийн нялх охин
45. *САЙХАН САНАА* | 2009-11-09 10:40:35
ээж гэж сайхан хөөннн..
46. Anuira | 2009-11-11 03:32:12
ямар сайхан юм бэ..Энэ орчилонд эхийн хайр л үнэн байдаг юм шүү дээ. Ээжийн минь л гар зөөлхөн, харц нь хайраар дүүрэн дүүрэн дүүрэн...сайхан даа тиймээ. Ээжтэй хүн..
47. *САЙХАН САНАА* | 2009-11-16 13:28:58
ариунаа минь
чи өөрөө бас л тэр сайхан хүмүүсийн нэг нь шүү дээ..
48. Жиргээ | 2009-11-20 05:56:14
Sanaa sain uu?
genet sanaad

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
 




Powered by